Хөдөө орон нутаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-ийн гаднаас хөдлөх гэж байна

2021-05-02,   390

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-наас нийслэл хотод вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шийдвэр гарсан. Үүний дагуу нийслэл хотын зорилтот бүлгийн 43% нь вакцины I тун, 20% нь II тунгаа хийлгээд байна. Өнөөдөр Улаанбаатар хотод 110 цэгт 293 багийн 2,643 эмч, ажилтан ажиллаж, 75,904 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байгаа юм.
 
Тэгвэл яг одоо 11 аймаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-ээс хөдлөх гэж байна. Энэхүү үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байгаа бөгөөд ирэх долдугаар сар гэхэд хөдөө орон нутгийн иргэдийг дархлаажуулалтанд бүрэн хамруулах төлөвлөгөөг Засгийн газраас тавин ажиллаж байгаа юм.
 
https://www.facebook.com/mongo...

Хөдөө орон нутаг руу вакцин хүргэх тээвэрлэлтийн цуваа ХӨСҮТ-ийн гаднаас хөдлөх гэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ