Өчигдөр ирсэн “Спутник V” вакцины 20 мянган тунг 65-аас дээш насныханд хийнэ гэв

2021-05-02,   352

Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун “Спутник V” вакциныг худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа. Харин ОХУ дотооддоо вакцины эрэлт ихтэй байгаа тул энэ ажил удаашраад байгаа аж.
 
Тэгвэл өчигдөр Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг “ОХУ-ын Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тунг яг одоо хүлээн авч байна. Манай хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байна. Вероселл вакцины ээлжит 334,400 тунг өнөөдөр шөнө тээвэрлэн авчирна” гэж цахим хуудсандаа мэдэгдсэн.
 
Өчигдөр ирсэн 40,000 тун вакцины 20,000 нь “Монгол эм импекс” компани захиалсан бол үлдсэн 20,000 тунг 65-аас дээш насны ахмадуудад хийхээр төлөвлөж байна гэж УОК-ын шууд мэдээллээр хэлжээ. Цаашид “Спутник V” вакцин жилдээ багтаж бага, багаар нийлүүлэгдэх төлөвтэй байгаа юм. Өмнө нь тус улсаас 20,000 тун вакцин татан авч байсан билээ.

Өчигдөр ирсэн “Спутник V” вакцины 20 мянган тунг 65-аас дээш насныханд хийнэ гэв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ