МАН-ын Удирдах Зөвлөл болон Бага хурал өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуульд намын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар нэр дэвшүүлэхээр дэмжлээ.
Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх "Надад итгэл хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн МАН-ын мянга мянган гишүүд, намын Бага хурлын журмын нөхөд та бүхэндээ гүн талархаж байна. Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна. Нийгэмд шударга ёсыг тогтоох сайн засаглалыг бий болгохоор олон жил бид ярьж зохих арга хэмжээ авсан боловч санасан хэмжээнд хүрч чадсангүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн хүсэл мөрөөдөлтэй, ирээдүүдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах боломжтой. Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн мөрөөдөж, хүсэж шахаж шаардаж байна" гэв.
У.Хүрэлсүх: Ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө нэр дэвшиж байна |
|