Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна

2021-05-03,   424

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 03-нд Хэнтийн нутаг,  Дундговийн зүүн,  Дорноговийн хойд, Сүхбаатар, Дорнодын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
 
 Иймд:
 
-Онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх,
 
-Замд зайлшгүй гарах тохиолдолд техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөц, явах зам харгуй, жолоочийн туршлага, ур чадвар зэргийг харгалзан үзэх,
 
-Ойр дотныхондоо мэдээлэх
 
-Хүүхэд, жирэмсэн эх, өндөр настан, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх,
 
-Төөрч, осгохоос болгоомжлох,
 
-Цас, шороо, хүйтэн агаараас хамгаалж малгай, ороолт, бээлий, нүдний шил, цув өмсөх,
 
-Сэрэмжлүүлэх мэдээг байнга хүлээн авч заавар, зөвлөмжийг дагах,
 
-Баталгаагүй замаар болон гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй, тээвэр хийхгүй байх,
 
-Мал сүргээ хашаа хороо, нөмөр нөөлөг газарт бэлчээх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг  Онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.

Хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ