Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар энэ сарын 03-ны өдрийн 16:46 цагт 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн цахим шуудангаар 16:51 цагт ирүүлллээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгийн газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн айна. Тухайн газар хөдлөлтийн чичирхийлэл нь Улаанбаатар хот болон Архангай, Орхон аймгийн зарим иргэдэд сул мэдрэгдсэн. Үүний дараа мөн байршилд өчигдөр өдрийн 16:58 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бол оройн 22:11 цагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Хөвсгөлд гурван удаагийн давтамжтай газар хөдөллөө |
|