Ховдод барилга нурж, дөрвөн хүн дарагджээ

2021-05-04,   301

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булан” гэдэг газар шинээр баригдаж байгаа барилгын багана, таазны хэсэг нурж, барилгын хийцэд хүн дарагджээ. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 21:30 цагт очиход 20х30 метрийн хэмжээтэй, цутгалтаа хийж байсан 1 давхар цементийн үйлдвэрийн барилгын тулгуур багана, таазны хэсэг нурж, тухайн барилга дээр ажиллаж байсан ажилтан Г/25 настай, эрэгтэй/, Б/31 настай, эрэгтэй/, Э /25 настай, эрэгтэй/, Г /22 настай, эрэгтэй/, Т /51 настай, эрэгтэй/ нар барилгын хийцэд дарагдаж, бэртсэнийг тухайн байгууллагын ажилтан нар эсэн мэнд гарган Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэсэн байсан. Тухайн барилгын үйл ажиллагааг зогсоож, битүүлжилсэн бөгөөд 05.04-ний өдөр аймгаас ажлын хэсэг очиж ажиллана. Бэртсэн 4 хүний биеийн байдал хэвийн, 1 хүний биеийн байдал хүндэвтэр, эрүүл мэндийн төвд үзлэг оношлогоо хийгдэж байна.
Ховдод барилга нурж, дөрвөн хүн дарагджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ