ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНИЙГ 250.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

2021-05-04,   288

2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй хөл хорионы дэглэм зөрчин явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, бичлэг хийн цахим сүлжээгээр олон нийтэд түгээсэн байдаг.
Тэгвэл уг хэргийг тодруулахад, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү: "Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь, цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон" гэх мэдээллийг өглөө.

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙН ШААРДЛАГЫГ БИЕЛҮҮЛЭЭГҮЙ ИРГЭНИЙГ 250.000 ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ