Ц.Ананбазар чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ

2021-05-05,   351

Иргэн Б.Сүндэръяа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарийг бэлгийн дарамт үзүүлсэн асуудлаар цагдаагийн байгууллага шалгуулахаар гомдол гаргасан. Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг бэлгийн дарамт үзүүлсэн гэх баримтууд олноороо нийгмийн сүлжээнд цацагдаад байгаа билээ. 
 
Иймээс түүнийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах ёстой гэх байр суурийг нийгмийн сүлжээнд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг MeToo хөдөглөөнийг өрнүүлж эхлээд байна. 
 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гишүүнтэй холбоотой бас нэгэн таагүй мэдээ нийгмийн сүлжээнд гарч эхэллээ. Ц.Анандбазар нь өнгөрсөн намрын чуулганы хуралдааныг нийт 12 удаа тасалсан байна. Энэ нь бусад гишүүдтэй харьцуулахад хамгийн өндөр тоо аж.
 
Түүний араас Д.Бат-Эрдэнэ гишүүн 11, Б.Энх-Амгалан гишүүн есөн удаагийн таслалттай бичигдсэн байна.

Ц.Ананбазар чуулганы хуралдааныг хамгийн олон удаа тасалжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ