Нийслэлд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 400 гаруй мянган иргэн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаагүй байна гэсэн албаны мэдээлэл бий. Эдгээр иргэдээс ОХУ-ын Спутник вакцинд хамрагдана хүсэлтэй иргэд цөөнгүй байгаа юм.
Тэгвэл энэ талаар Засгийн газрын хэвлэл, мэдээллийн газрын дарга Ц.Ганзориг "Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас Улаанбаатарт 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа.
1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан. Улаанбаатарт өдөрт 75 мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа" гэжээ.
Ц.Ганзориг: Спутник вакцин ойрын хугацаанд ирэхгүй |
|