Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Наран багт бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг Онцгой байдлын газар өчигдөр хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 3 км замыг туулан 13:08 цагт очиход нэг настай эрэгтэй Э 4 метрийн гүн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Нүхэн жорлонд унасан нэг настай хүүг эсэн мэнд гаргалаа |
|