Хүчирхийллийн эсрэг “дуугарсан” хүмүүсийн цахим хаяг ЯАГААД хаагдаад байна вэ?

2021-05-05,   434

Иргэн Б.Сүндэръяа бэлгийн хүчирхийлэл үйлддэг УИХ-ын гишүүний талаар мэдээлэл гаргаж, уг мэдээллийг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар өөртөө хамаатган, няцаасан тайлбар бичсэн. Энэ үеэс Ц.Анандбазар гэх гишүүний бэлгийн дарамтанд орсон охид, эмэгтэйчүүд мэдээллээ ил болгож, нийгмийн сүлжээнд иргэд хүчтэй эсэргүүцэн, шүүмжилж эхэлсэн билээ.
 
Тэгвэл хүчирхийллийн эсрэг хүчтэй дуу хоолой болж, эсэргүүцэн шаардаж мэдээлэл нийтэлж байсан нийгмийн сүлжээнд олон дагагч бүхий цахим хаягууд, уг баримт мэдээллийг гаргасан цахиур.мн мэдээллийн сайт, түүний сэтгүүлчийн хувийн цахим хаяг халдлагад өртөөд байна.
 
Тодруулбал, MeToo хөдөлгөөнийг санаачлан, зохион байгуулж байгаа иргэн М.Нарантуяа, Б.Сүндэръяа, Х.Мөнхжин нарын цахим хаяг зохион байгуулалттай халдлагад өртөж, ашиглахад “хязгаарлалт тогтоосон” байна. Энэ талаар М.Нарантуяа хэлэхдээ “Миний хаягийг л гэхэд арван мянга орчим хуурамч хаягнаас репорт явуулж, шууд дамжуулалт хийх, мэдээлэл нийтлэх, сэтгэгдэл бичих боломжгүй болгосон байна” гэсэн юм.
 
Хүчирхийллийн эсрэг ийнхүү мэдээлэл нийтэлж, эсэргүүцэж, хүний эрх, эрх чөлөөг шаардаж байгаа нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгчдийн цахим  хаяг руу зохион байгуулалттай халдаж байгаа нь хүний үг хэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарласан цахим гэмт хэргийн үйлдэл болж байна.
 
Тэдний цахим хаяг руу хэн, ямар шалтгаанаар ийнхүү халдаж байна вэ? Энэ мэт халдлагууд даамжирсаар нийгмийн сайн сайхны төлөө үзэл бодлоо илэрхийлж, шаарддаг дуу хоолой “сонсогдох”-оо больж, бүр тасрах вий дээ...
 
Эх сурвалж Цахиур.мн

Тэдний цахим хаяг руу хэн, ямар шалтгаанаар ийнхүү халдаж байна вэ? Энэ мэт халдлагууд даамжирсаар нийгмийн сайн сайхны төлөө үзэл бодлоо илэрхийлж, шаарддаг дуу хоолой “сонсогдох”-оо больж, бүр тасрах вий дээ...

 

 

Хүчирхийллийн эсрэг “дуугарсан” хүмүүсийн цахим хаяг ЯАГААД хаагдаад байна вэ?
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ