Гэрээсээ гараад сураггүй болсон 20 настай иргэнийг гурав дахь өдрөө эрэн хайж байна

2021-05-06,   391

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх  багийн төвд энэ сарын 04-ний өдрийн 09:00 цагийн орчим иргэн Г нь гэрээсээ явган гараад сураггүй болсон байна. 
 
Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, Галт сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд тус сумын харьяат 20 настай эрэгтэй  Г-ыг 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг тус багийн “Бор дэвсэг” гэдэг газраас “Бяцхан мухарын-Ам” гэдэг газар хүртэл 15 км-т явганаар, 2 дугаар бүлэг тус багийн “Идэрийн гол” гэдэг газраас “Доод давааны-Ам” гэдэг газар хүртэл 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:09 цагт түр зогсоожээ. 
 
Ингээд өнөөдөр өглөөний 7:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Гэрээсээ гараад сураггүй болсон 20 настай иргэнийг гурав дахь өдрөө эрэн хайж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ