Бямба гарагаас товчоод ердийн цагийн хуваариар ажиллаж, асуумж авч нэвтрүүлнэ

2021-05-06,   417

Бямба гарагаас хатуу хөл хориог сулруулж, "Улбар шар" түвшинд шилжиж байгаа. Уг шийдвэртэй холбогдуулан хуулийн этгээдийн үйл ажиллагааны горим дараах байдлаар өөрчлөгдөх юм.
 
Ажиллах горим: Хэвийн (халдвар хамгааллын дэглэм сахих) бөгөөд нэг дор 30-аас дээш хүн хязгаарлана. Мөн хоёр метрээс доошгүй зай барих
Хөдөлгөөнд оролцох цагийн горим: 07:00-00:00
Нийтийн тээврийн хэрэгсэл: Хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм сахин явна.
Автомашин: Автомашины улсын дугаарын хязгаарлалтын дагуу зорчих (зөвхөн нийслэлд) аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар автомашин замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийнэ.
Хот хоорондын авто болон төмөр зам, агаарын зорчигч тээвэр: Халдвар хамгааллын дэглэм сахин хэвийн ажиллана. \онцгой комиссын зөвшөөрөлтэй, нэг суудал алгасч нэг зорчигч суулгах, хүн хоорондын зай барих\ Гэхдээ эрх бүхий байгууллагаас хязгаарлалт тогтоосон үед Монгол Улсын Шадар сайдын 2021 оны ... дүгээр тушаалаар батлагдсан “Хот болон орон нутаг хооронд зорчих иргэдийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-аар зохицуулна.
Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо: Ердийн цагийн хуваариар халдвар хамгааллын дэглэм барин ажиллана. Шаардлагатай тохиолдолд асуумж авч нэвтрүүлнэ. \орох гарах тээврийн хэрэгслийг хязгаарлах, үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл нэвтрүүлнэ\
Агаарын хил, авто зам, төмөр замын боомт: Олон улсын болон дамжин өнгөрөх ачаа тээвэрлэлтийг хязгаарлахгүй.

Бямба гарагаас товчоод ердийн цагийн хуваариар ажиллаж, асуумж авч нэвтрүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ