Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх БШУ-ны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргалаа.
Тодруулбал, цэцэрлэг болон 1-3 дугаар ангийн сурагчдыг 2021.05.07-ны өдөр хичээллүүлээд амраах бол 4-12 дугаар ангийн сурагчид 2021.05.14-ний баасан гарагт хичээллээд амраах шийдвэр гаргасан байна.
Харин 9 дүгээр анги төгсөөд МСҮТ-д элсэх хүсэлтэй сурагчид хичээлийн агуулгаа үргэлжлүүлэн теле байдлаар судлах боломжтой. Харин 12 дугаар ангийн сурагчид 14-ний өдрөөс эхлэн давтлагад хамрагдана. Давтлага танхимаар эсвэл зайнаас байх уу гэдгийг УОК эцсийн байдлаар шийдвэрлэх юм. Багш нарын амралтыг 6 сарын 1-нд эхлүүлэхээр төлөвлөжээ.
Амралт эхлэх шийдвэртэй холбоотойгоор улсын болон анги дэвших шалгалтыг өнгөрсөн жилийн нэгэн адилаар цуцалж байгаа аж. Гэхдээ шалгалт авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзэх юм. Дүн гаргах аргачлалыг сургууль, багш нарт хүргэсэн байна.
Мөн сурагчдийн амралт эрт эхэлж байгаа учир намар 08 дугаар сарын 15-ны өдрөөс хичээлийг эхлүүлэх ажлыг одооноос зохион байгуулах юм.
ТАНИЛЦ: Сурагчдын амралтын хуваарь |
|