Филиппиний Ерөнхийлөгч Синофармын вакцин хийлгэсэндээ уучлалт хүсч, буцаажээ

2021-05-06,   336

Филиппин улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте хоёр хоногийн өмнө  эмч нарынхаа зөвлөснөөр БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн. Тэгвэл эхний тун вакцинаа хийлгээд удалгүй Филиппин улсад албан ёсоор зөвшөөрөгдөөгүй вакцин тариулсандаа уучлалт гуйж, БНХАУ-ын элчин сайдын яаманд хандан хандив тусламжаар өгсөн Синофармын 1,000 тун вакцинаа эргүүлэн авахыг хүсчээ
 
Хятадын Синофарм болон Синовак үйлдвэрийн вакцинуудад ДЭМБ зөвшөөрөл олгохоор энэ долоо хоногт хэлэлцэж байна. Гэвч Филиппин улсад Синофармын вакциныг хүлээн зөвшөөрөөгүй тул Ерөнхийлөгчийг улс орондоо зөвшөөрөгдөөгүй вакциныг хийлгэлээ хэмээн хурцаар шүүмжлэх болжээ. Тиймээс Ерөнхийлөгч Дутерте Хятадын талаас Синофарм биш, зөвхөн Синовакийн вакцинуудыг цаашид хүлээн авна хэмээн шаардсан байна.
 
Шүүмжлэлд өртсөн төрийн тэргүүн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан “намайг битгий дуурайгаарай, судалгаа байхгүй тул аюултай байж болзошгүй шүү, таны биед муу байж магадгүй, би Синофармын вакциныг сонгож хийлгэсэн цор ганц хүн нь болъё” хэмээн мэдээлжээ.

Филиппиний Ерөнхийлөгч Синофармын вакцин хийлгэсэндээ уучлалт хүсч, буцаажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ