М.Батбилэгийн хүү багаас минь өсгөж өгсөн аавыгаа урт удаан наслаасай гэж хүсч байна

2021-05-06,   419

Мэдээллийн урсгал шууд нэвтрүүлгийн үеэр Боловсролын сайд Энх-Амгалан тус нэвтрүүлгийн үндсэн 4 сэтгүүлчийн ар гэрийнхнийх нь сэтгэгдлийг олон нийтэд хүргэж, “бэлэг” барив.
Энэ үеэр хөтлөгч М.Батбилэгийн ээж хүүгийнхээ тухай ярьж сэтгэлийг нь хөдөлгө н , М.Батбилэгийг уйлуу л ж  орхив. Хүүгийнхээ тухай тэрээр “Миний хүү багаасаа сэтгүүлч мэргэжилтэй болно хэмээн зорьж тэр ажлаа хийж яваа. Энэ мэргэжлээсээ нэг их шантрахгү й  байх гэж бодож байгаа. Миний хүү ажлаа сайн хийгээрэй. Ард түмэндээ тустай, нэмэртэй яваарай гэж хэлмээр байна. Миний хүү өрөвч зөөлөн сэтгэлийн хувьд хүнээр хэлүүлэх юм байхгүй. Хүний амьдралд тохиолддог алдаа онооноос  хүүд минь тохиолдсо н . Гэхдээ яахав миний хоёр хүү ээжтэйгээ, эмээтэйгээ амьдраад явж байна” гэв.
 
Энэ үеэр хүү нь хоолой зангируула н “Багаас минь өсгөж өгсөн аав урт удаан наслаасай гэж хүсч байна. Ажлын амжилт хүсэе, аав аа” гэв.

 


М.Батбилэгийн хүү багаас минь өсгөж өгсөн аавыгаа урт удаан наслаасай гэж хүсч байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ