Уурхайн манаач ажлын байрандаа нас барсан хэрэг гарчээ

2021-05-07,   309

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг Баянтэс уурхайн манаач ажлын байрандаа ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан хэрэг tнэ сарын 04-ны өдөр гарчээ. 
 
Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгахад талийгаач нь Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай 51 настай иргэн байжээ. Тэрбээр тус уурхайд гэрээт харуулаар ажилладаг байсан аж. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд талийгаач сүүлийн долоо хоног согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа аж.

Уурхайн манаач ажлын байрандаа нас барсан хэрэг гарчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ