Энэ сарын 6 буюу өчигдөр 33 настай эрэгтэй М нь гэртээ бусдад хорлогдсон байдалтай нас барсан хэрэг гарчээ. Урьдчилсан байдлаар амь хохирогчийг төрсөн дүү болох 32 настай Т нь 76 удаа хутгалан хөнөөсөн нь тогтоогдоод байгаа аж.
Уг онц ноцтой хэргийг үйлдэгч талийгаач М-ийн дүү болох Т нь өчигдөр буюу тавдугаар сарын 6-ны өдрийн 16 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ Хангай хотхоны 512 байрны дээврийн салхивчаас доош унаж нас барсан байна.
Тэрбээр "Би хүн алсан" гэсэн утга бүхий гэрээслэл бичиж үлдээгээд үсэрсэн байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж байна.
Төрсөн ахыгаа хэрцгийгээр хөнөөгөөд өөрөө өндрөөс үсэрч нас баржээ |
|