Улсын онцгой комиссын даргын 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр тушаалаар “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмаар коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм сахиулах, ажил үйлчилгээг хэвийг явуулах арга хэмжээг зохицуулах юм. Иргэн, хуулийн этгээд нь энэхүү журам, тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж ажиллах бөгөөд тусгай нөхцөл шаардах салбар, чиглэлийн үйл ажиллагаа, нэмэлтээр тавигдах шаардлагыг журмын хавсралтаар зохицуулагдах юм.
Тухайлбал, Усан бассейнд хичээллэх бол вакцины хоёр тунгаа хийлгэсэн, халдвараар өвчлөөд эдгэрсэн магадлагаатай байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Усан бассейнд хичээллэх бол вакцины хоёр тунгаа хийлгэсэн, халдвараар өвчлөөд эдгэрсэн магадлагаатай байна |
|