Ц.Ганзориг: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг онцгойлон анхааруулж байна

2021-05-07,   336

Засгийн газрын ээлжит хуралдаанаар маргааш буюу тавдугаар сарын 08-ны 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжихээр шийдвэрлэсэн. 
 
Үүнтэй холбоотойгоор УОК-оос мэдээлэл хийж байна.
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг"Улсын Онцгой комиссоос ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам эвслүүдэд хандан дараах мэдэгдлийг гаргаж байна.
 
Тахлын эрсдэл өндөр байгаа энэ үед шаардлагагүй тохиолдол гэрээсээ гарахгүй байх
Айлд зочлохгүй гэртээ зочин урихгүй байх 
Албан байгууллага, гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх
Олныг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх
Иргэн бүр вакцинд хамрагдах
Вакцинд хамрагдсаны дараа ч тайвшрахгүй байх 
Хүн хоорондын зай барих 
гараа байнга ариутгах
Хүн хоорондын зайг ямагт баримтлах 
Амны хаалтаа зүүх 
Нийтээр дагах журам зааврыг хатуу мөрдөх
Аймаг нийслэлийн Засаг дарга нар орон нутаг хооронд иргэдийг зорчуулахгүй байхыг үүрэг болгож байна" гэлээ.
 

Ц.Ганзориг: Халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг онцгойлон анхааруулж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ