Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн “Хуст-Арал” гэдэг газар автомашинд хүн дарагдсан тухай дуудлагыг 05.09-ний өдрийн 13:12 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 13:20 очиход “Хотгор зам” ХХК-ийн эзэмшлийн иргэн С-ийн жолоодож явсан “Грейдер” загварын механизмаар ухрахдаа тус компанийн туслах ажилтан 24 настай эрэгтэйг мөргөж, нас барсан байсан тул цогцсыг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт шилжүүлж өгсөн.
| “Грейдер” загварын механизмаар ухрахдаа 24 настай эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироожээ |
|