Гэр шатаж хоёр хүүхэд түлэгдэж, гэмтжээ

2021-05-10,   315

Нийслэлийн  Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.09-ний өдрийн 07:45 цагт хүлээн авсан байна. 
 
Улмаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан байна. 
 
 Тус гал түймэрт 13 настай Л-ийн нуруу, хөл, 12 настай эрэгтэй Л -ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.

Гэр шатаж хоёр хүүхэд түлэгдэж, гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ