Нийгмийн сүлжээнд бэлгийн дарамтад өртөж буй, хохирогч болсон хүмүүсийн эрхийг хамгаалах зорилготой Мetoo хөдөлгөөн өрнүүлж байгаа. Тэгвэл иргэн М.Нарантуяа МАН-ын дарга У.Хүрэлсүхэд уг хөдөлгөөнийг төлөөлж шаардлага хүргүүллээ.
Иргэн М.Нарантуяа "МАН-ын гишүүн Ц.Анандбазарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлж байгаад хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагыг У.Хүрэлсүхэд хүргүүллээ. Намын даргад нь хандахаас өөр арга байсангүй. Хэрэв энэ хүндээ ёс зүйн хариуцлага хүлээлгэж чадахгүй юм бол яах аргагүй Ц.Анандбазар нь МАН-ын томоохон санхүүжүүлэгч гэж үзнэ. Энэ хүндээ хариуцлага тооцож чадахгүй юм бол ашиг сонирхлын зөрчил, холбоо байгаа учир дараа дараагийн арга хэмжээг авах болно.
М.Нарантуяа: Ц.Анандбазарт хариуцлага тооцож чадахгүй бол МАН-ын томоохон санхүүжүүлэгч гэж үзнэ |
|