Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулт өгч байна. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг зарлалаа.
Тэрбээр “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан.
Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа байсан. Мөн түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна.
УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл, тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш” хэмээв.
“С.Одонтуяа, түүний нөхөр вакцин оруулж ирэхэд саад учруулсан” гэв |
|