100 жилийн ойг нижгэр тэмдэглэх зар тараав

2021-05-11,   313

Өчигдөрхөн хотын дарга хүүхдийн баяраар ямар нэгэн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, тэмдэглэхгүй байхыг чиглэл, үүрэг даалгавар өгсөн. Харин үдээс хойш Засгийн газрын хэвлэлийн албанаас 100 жилийн ойг нижгэр тэмдэглэх зар тараажээ. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн нийгмийн сүлжээндээ “Зургаадугаар сарын дунд гэхэд вакцинжуулалтын давтан тунг хүн амынхаа 60 хувьд хийж, 1024 бөх барилдуулан, наадмыг үзэгчидтэй хийнэ. Комисс ажилдаа орсон. Эхний тунгаа тариулсан хүн бүрт 50 мянган төгрөг өгнө. 12-17 насны хүүхдүүдээ долдугаар сараас вакцинжуулахаар хэлцэл хийсэн. Намар танхимаар хичээллэнэ” хэмээн мэдэгдлээ. Өнөө жилийн хувьд Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Цар тахлаас үүдэн Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг цахимаар хийсэн бол өнөө жил ийнхүү нижгэр тэмдэглэх зарыг хоёр сарын өмнө дуулгалаа.
100 жилийн ойг нижгэр тэмдэглэх зар тараав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ