Байшин шатаж, 70 настай эмэгтэй өртөж нас барлаа

2021-05-11,   371

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны “Орбит”-ын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 10-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км зам туулан 10:00 цагт очиход иргэн Т-ын 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн 40 настай, эрэгтэй З бага зэрэг түлэгдсэн байсныг ЯТТТ-д, иргэн 70 настай, эмэгтэй У өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгсөн.
Байшин шатаж, 70 настай эмэгтэй өртөж нас барлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ