Тавдугаар сарын 10-ны өдөр зам тээврийн ослын улмаас хотод дөрвөн хүн гэмтжээ. Харин ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт хоёр хүний амь хохирсон байна. Тодруулбал,
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 19:00 цагийн орчим Дорноговь аймаг, Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 1 км зайд/ хажу маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон.
2021 оны тавдугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн орчим Булган аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт шороон замд /сумын төвөөс 20 км зайд/ даун маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, улмаар жолоочийн амь хохирсон байна.
Хоёр жолооч мотоциклтойгоо онхолдож, амь хохирчээ |
|