“Магнай трейд” компанийн ажилтан өнөөдөр өглөө 06 цагийн орчимд төв байрны 12 давхраас унаж, амиа алджээ

2021-05-11,   641

Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Магнай трейд” ХХК-ны төв байрны 12 давхраас хүн унаж, амиа алдсан байна. Энэ тухай дуудлага мэдээлэл өнөөдөр өглөөний 06.52 цагт Цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллагаас очиход “Магнай трейд” компанийн ажилтан 39 настай эрэгтэй Г унаж, нас барсан байжээ. Хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
“Магнай трейд” компанийн ажилтан өнөөдөр өглөө 06 цагийн орчимд төв байрны 12 давхраас унаж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ