Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Өвөр гүнт” зуслангийн задгай суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнийн 01:17 цагт хүлээн авчээ.
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 01:28 цагт очиход иргэн Б-ын “Приус-41” загварын суудлын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.
Уг гал түймэрт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн 24 настай, эрэгтэй Т, 21 настай, эмэгтэй Ц, 22 настай, эмэгтэй Б, Сүхбаатар дүүргийн харьяат иргэн 21 настай, эмэгтэй Х нар нүүр, гарын хэсгээрээ түлэгдсэн байсныг нийслэлийн ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.
Өнгөрсөн шөнө “Өвөр гүнт” зуслангийн задгайд машин шатаж, дөрвөн хүн түлэгдэж гэмтжээ |
|