Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багийн “Дундын-Овоо” гэдэг газар автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.11-ний өдрийн 12:52 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 13:25 цагт очиход Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэж явсан Т-ын “Грандбирд” загварын автобус шатаж байсныг 1 цаг 55 минут ажиллаж унтраажээ.
Автобусанд 2 жолоочоос өөр хүн зорчиж яваагүй бөгөөд эм эмнэлэгийн хэрэгсэл, бусад дайвар ачаануудыг ачиж явсан байна.
Ховд аймаг руу хүнс тээвэрлэж байсан автобус шатжээ |
|