Дагавар охиноо хүчиндэж жирэмсэн болгожээ

2021-05-12,   532

Сэлэнгэ аймагт оршин суух 48 настай эрэгтэй, 15 настай дагавар охиноо хүчиндэж, жирэмсэн болгосон ноцтой хэрэг гарчээ.

Охины ээж "Миний охин бусдад хүчиндүүлсэн байж болзошгүй байна" гэсэн мэдээллийг энэ сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулах хүсэлт гаргасан байна.

Улмаар цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж эхлэхэд хохирогч охинтой хамт амьдардаг хойд аав нь хүчирхийлж, жирэмсэн болгосон гэх асуудал тогтоогдож мөрдөн шалгаж ажиллагааг эхлүүлжээ. Сэжигтэн этгээдийг одоогоор цагдан хорьж шалгаж байгаа аж.

 


Дагавар охиноо хүчиндэж жирэмсэн болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ