Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбож зохион байгуулалттай гүтгэж байна

2021-05-12,   392

 Даваа гарагт ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиалагчаар С.Бат-Үүлийг шалгасан. 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Э.Бат-Үүлийг хамтран С.Зоригийн аминд халдсан гэж яллагдагчаар татсан ч 20 хоногийн дараа нотлогдоогүй тул гээд яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон. Амгаланбаатар 2014 оноос хойш Э.Бат-Үүлийг талаар яриад байсан. Амгаланбаатар олон зүйл ярьж байхад Э.Бат-Үүлийг байцаах ёстой, байцаагаагүй. Ийм байгаа учраас би хүн хэлмэгдүүлсэн гэж тууштай үзэж байгаа. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй" гэх мэдэгдэл хийсэн. 
 
Тэгвэл үүнтэй холбоотойгоор нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийлээ. 
 
Тэрбээр "2019 оны 04 дүгээр сард би ХЗДХ-ийн сайд нэр дээр олон жил намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбож зохион байгуулалттай гүтгэж байна. Тиймээс цаад эздийг олж, үнэн мөнийг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн прокурорт шилжүүлсэн гэх хариунууд ирсэн. Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргасан хачин авирыг хараад би хүсэлтээ буруу хүнд хаяглаж явуулсан гэх сэтгэгдэл төрөх боллоо. Ц.Нямдорж энэ хэргийн захилагчтай холбоотой юм биш үү гэсэн бодол төрөх боллоо гэдгийг мэдэгдэж байна" гэлээ

Э.Бат-Үүл: Намайг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбож зохион байгуулалттай гүтгэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ