Тангараг өргөсөн өдрөөсөө л шүүмжлэл дагуулах болсон Соёлын сайд Ч.Номинтой холбоотой бас нэг мэдээлэл нийгмийн сүлжээнд шүүмжлэл дагуул байна.
Тодруулбал, сайд Ч.Номингийн хамаарал бүхий “Монголтелевиз” ХХК ШӨХТГ-ыг хийх ёстой ажлаа хийхгүй байна хэмээн шүүхдэлцэж байгаа аж. Монголд анх удаа IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг нэвтрүүлсэн, “Юнител” группийн харьяа компани “Юнивишн” ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоолгох нэхэмжлэл ШӨХТГ-т гаргажээ.
Ингэхдээ “Юнивишн” ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогдоогүйгээс болж бусад аж ахуй эрхлэгч зах зээлд гарч ирэхэд саад учруулах, тэдгээрийг зах зээлээс шахан гаргах зорилгоор бараа бүтээгдэхүүнээ бодит зардлаас доогуур үнээр борлуулах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, зохиомлоор тухайн бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах зэргээр өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах боломж бүрдээд байна хэмээсэн байна.
Гэвч ШӨХТГ-аас тэдний нэхэмжлэлийг биелүүлээгүй учраас ШӨХТГ-ыг эргүүлээд шүүхэд өгчээ.
“Монголтелевиз” ХХК-ийн эл нэхэмжлэлийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр ШӨХТГ-ийн талд гарсан байдаг. Өөрөөр хэлбэл Юнивишн ХХК-ийг IРТV буюу гурвалсан үйлчилгээний зах зээл дээр давамгай байдалтай аж ахуй нэгжээр тогтоогоогүй нь ШӨХТГ-ийн зөв гэж шүүхээс үзсэн.
Харин Дээд шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг буцаажээ.
"Монголтелевиз" компани Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг ажлаа хийхгүй байна гэж шүүхэд өгчээ |
|