Хоёр дахь тунгаа хийлгээд нэг хоноод нас баржээ

2021-05-12,   1780

Энэ сарын 4-ны өдөр Налайх дүүргийн дархлаажуулалтын цэгт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн иргэн, харамсалтайгаар нас баржээ.
 
Талийгаач А-ийн эхнэр З энэ талаар isee.mn сайтад өгсөн ярилцлагадаа "Нөхөр бид хоёр заасан хугацаанд БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн “Вероселл” вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн.  Вакцин хийлгэхэд ямар нэг хариу урвал өгөөгүй. Харин шөнийн 05 цагийн үед биеэс нь хамаг хар хөлс нь цутгачихсан, бачуураад байсан. Бүх цонхоо нээгээд болохгүй, гадаа гарсан. Энэ явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн. Тэгээд л нөхөр маань ухаан алдчихсан. Агаар дутагдаад бачуурч эхлэхээр нь түргэн дуудсан. Түргэн бараг 15 минутын дараа ирэхэд нөхөр нас барчихсан байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд "Титэм судасны хатуурал, зүрхний архаг цус хомсдох өвчин" гэж бичсэн байсан. Шүүх шинжилгээний хариу 20 хоногийн дараа гарна" гэжээ.

Хоёр дахь тунгаа хийлгээд нэг хоноод нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ