Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын асфальтны үйлдвэрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 18:12 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 18:21 цагт очиход 20 тонны багтаамжтай битум хайлуулах тогоонд гал гарч шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар”-ын асфальтны үйлдвэрт гал гарчээ |
|