Хараа голын эрэг дээр тоглож байсан хүү усанд оролдож, нас баржээ

2021-05-13,   345

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн 5 дугаар хэсгийн “Бургасан тохой” гэдэг газар бага насны 2 хүүхэд “Хараа” голын эрэг дээр тоглож байгаад 1 хүүхэд голд осолдсон тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 17:52 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сумын Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төвийн ажилтнууд эрэн хайх хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 21:45 цагт осолдсон гараас 4.5 км-ээс 5 настай эрэгтэй Г-ын цогцсыг олж, тус сумын Цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.
Хараа голын эрэг дээр тоглож байсан хүү усанд оролдож, нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ