Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр өнөөдөр БНСУ-ыг зорилоо. Түүний хувьд багана нурууны түрж ургасан хүнд хэлбэрийн хавдартай болох нь тогтоогдсон бөгөөд бүсэлхийнээс доош мэдээгүй өтгөн, шингэнээ гаргаж буйгаа мэдрэхээ больсон юм.
Энэ өвчнийг Монголд бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд эцсийн найдвар нь БНСУ-ын Soon chun hyang seoul university hospital эмнэлэг болоод байсан. Хагалгааны зардалд 380 гаруй сая төгрөг шаардлагатай хэмээн БНСУ-ын эмнэлгээс мэдэгдсэн бөгөөд хандивын аян зохион байгуулснаар монголчууд маш хурдан хугацаанд нэгдэж, эмчилгээний зардал болох 380 сая төгрөгийг бүрдүүлж чадсан байна.
Эмчилгээний зардал цугласан ч БНСУ-д очоод удаан эмчилгээ хийлгэх учраас тооцоолоогүй зардлууд их гарахаар байгаа аж.
Иймд та бүхэн тусламжийн гараа сунгаж, найман настай хүү Э.Ананд хүүд маань амьдрал бэлэглээрэй.
Төрийн банк: 102700381773 Даваа (Ээж)
Худалдаа хөгжлийн банк 406084536 Даваа
Хаан банк 5447233328 Цэцэгжаргал (Эмээ)
Найман настай Э.Ананд хүү эмчилгээгээ хийлгэхээр өнөөдөр БНСУ-ыг зорилоо |
|