“Burger King” ээс бургер авч идсэн хүүхэд гэнэт хахаж, сандаргажээ. Гэтэл идэж байсан бургерт нь байсан талаар түүний ээж нийгмийн сүлжээнд бичжээ.
Тэрбээр "6 настай хүүдээ “Burger King” ээс бургер авч өгчихөөд сууж байтал хүү минь гэнэт хахаж цацан огиулж эхлэв. Ууц нуруу руу нь цохиж, цээжийн шахаж байж огиулж бөөлжүүлэн байж гайгүй болгов. Хүү хатуу зүйл шүдэнд зажлагдаад, сандраад залгисан чинь хоолойд тээглээд гэлээ. Хүүгээ тайвшруулж, шингэн уулгасны дараа бургерийг хартал ШРУП бх юм! Бодвол үр минь гайкын залгисан бололтой. Ингээд "Burger King"-д хандахад "Өө шруп байна уу? За та мөнгөө буцааж авах уу, дахиад өөр бургер авах уу" гээд хээв нэг зогсож байдаг юм. Төв оффисийн менежер нь "Та хүүхдээ эмнэлэгт үзүүлээд, гэдсэнд нь шруп байвал бид эмчид үзүүлсэн зардлыг өгье" гэнэ. Хөөрхий хичнээн үрс мэдэлгүй шрүп идсэн болоо. Өнөөдөр миний үр, маргааш таны үр тэр шрупийг идэх нь ээ янз нь. Шруптэй бургер нь байдаг л асуудал бололтой. Ядарсан юм аа бид! Бусад улсад энэ бургер кинг ийм л хариуцлагагүй байдаг уу? Гудамжнаас хүүхдээ хооллосондоо үнэхээр харамсан сууна! Дэмий нэг МХЕГ-т мэдэгдлээ. Том компанид нөлөөлдгийн болов уу хөөрхийс! Энэ пост илүү олон хүнд хүрээсэй! Бид цөөхүүлээ! Эрүүл, аюулгүй хүнсийг шаардах эрхтэй! Хариуцлагатай байхыг шаардмаар байна!!!" гэж бичжээ.

“Burger King” шруптэй бургер зарж, зургаан настай хүүгийн амь насанд заналхийлсэн үйлдлээ үл тоов |
|