МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдлаа. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын асуудлыг хэлэлцэж, МАН-ын гишүүнээс түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Ц.Анандбазар гишүүн ажлын байрны бэлгийн дарамт үзүүлэх асуудалд холбогдож, иргэн Б.Сүндэръяа хуулийн байгууллагад гомдол гаргаад байгаа юм.
МАН-ын дүрэмд Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах зэрэг эрх үүрэгтэй юм.
Ц.Анандбазарыг МАН-ын гишүүнээс түдгэлзүүллээ |
|