УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа ч косметик хагалгаа хийх нь зохимжгүй. Засгийн газар Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлнэ гээд оруулаад ирдэг. Дараа нь гишүүд нь хасдаг, тэтгэврийн насыг наашлуулж, цаашлуулдаг, нөхөн төлүүлдэг. Сонгууль болгоны өмнө Нийгмийн даатгалын сангаар улстөрийн шоу хийдэг байдлаа болих хэрэгтэй" хэмээлээ.
Н.Учрал гишүүний хувьд хувийн тэтгэврийн сан байгуулж, түүнд төлсөн мөнгөө орон сууцны урьдчилгаанд өгөх, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэгт ашиглахын зэрэгцээ тэтгэврээ нэмж авах зохицуулалт бүхий хуулийн төсөл боловсруулж, УИХ-ын даргад өргөн бариад байгаа юм.
Н.Учрал: Сонгуулийн өмнө Нийгмийн даатгалын сангаар шоу хийдгээ болих хэрэгтэй |
|