Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянзүрхийн гүүрний зүүн талд “Туул” голд 4 хүнтэй автомашин усанд живсэн байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнийн 01:35 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14 км замыг туулан 02:10 цагт очиж Баянзүрхийн гүүрнээс зүүн зүгт 3.5 км-т “Туул” голд иргэн Г-гийн “Тоёота Сай” загварын автомашин усанд живсэн байсныг 2:30 цаг ажиллаж автомашиныг гарган, тус автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эрэгтэй Т, 30 настай, эрэгтэй Б, 31 настай, эрэгтэй М , 28 настай, эрэгтэй Т нарыг аварчээ.
Машинтайгаа живж байсан дөрвөн иргэнийг аварчээ |
|