Хог буулгаж байсан машины тэвш цахилгааны шугаманд хүрснээс үүдэн богино холболт үүсэж гурван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан байна.
Тодруулбал, энэ сарын 12-ны оройн 23 цагийн орчимд "СХД-ийн 31 дүгээр хорооны Хайрсны гудамжны хашаанд машин дэлбэрч хүн ухаангүй байна" гэх дуудлага мэдээлэл иржээ.
Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиход, "Хово" маркийн автомашины жолооч Г барилгын хог буулгаж байгаад аватомашины тэвш нь цахилгааны шугамд хүрч, улмаар богино холболт үүсэж хажууд нь зогсож байсан гурван ирсэн амиа алдсан байжээ.
| Машины тэвш цахилгааны шугаманд хүрснээс үүдэн богино холболт үүсэж гурван хүн нас баржээ |
|