Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ

2021-05-14,   453

Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг гурван шатны шүүх гэм буруутайд тооцож, тэдэнд 20 жилийн хорих ял оноосон. 
 
Гэтэл тэднийг эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гэх хэрэг үүсч, ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц, прокурор Г.Эрдэнэбат нарын есөн хүнд гурван шатны шүүхээс мөн ял оноогоод байгаа. Үүнээс үүдэлтэй 20 жилийн ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг дахин задалж, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянах боломж нээгдсэн. Хуулийн дагуу хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг УЕП-оос Дээд шүүхэд хүргүүлээд байсан юм.
 
 Тэгвэл прокурорын эл дүгнэлтийг үндэслэлтэй эсэхийг хэлэлцэх шүүх хурал яг одоо Дээд шүүхэд эхэлж байна.
 
 
 
Эх сурвалж: Eguur.mn

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг задлах эсэх шүүх хурал эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ