УОК: Маргаашнаас кофе шоп, сургалтын төв, бялдаржуулах төвийг нээнэ

2021-05-14,   417

УОК-ын Шуурхай штаб хуралдаж, хязгаарлагдмал хязгаарлалтад байгаа ААН-үүдийн үйл ажиллагааг шат дараатай нэх шийдвэр гаргалаа. 
 
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Маргаашаас мэргэжлийн байгууллагын дүгнэлт болон вакцинжуулалтын үр дүнг үндэслэн зарим салбар, чиглэлийн үйл ажиллагааг нээхээр болжээ. 
 
Үүнд:
 
 -Кофе шоп /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./
 
-Сургалтын төв /10 хүртэл хүнтэй/
 
-Бялдаржуулах төв /Фитнесс, иог 50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ/
 
-Бассейн /50 хувийн дүүргэлттэй, халдвар хамгааллын дэгэм мөрдөж, хоёр тунд хамрагдсан хүмүүст үйлчилнэ./
 
 Мөн дараагийн шатанд шаардлага хангасан зочид буудал, амралтын газрыг нээхээр төлөвлөж байгаа аж.
 
 Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн 92 хувь нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсан байна. Ингэхдээ давтан тунтай иргэдэд үйлчилнэ. Орон нутгийн хөдөлгөөнийг 22-оос нээнэ" гэлээ

УОК: Маргаашнаас кофе шоп, сургалтын төв, бялдаржуулах төвийг нээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ