Эхнэртээ өмсүүлэх шинэ хувцас аваад, дэлгүүрт бөөн баяр явж байна

2021-05-14,   518

 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээс буруутайд тооцож, 20-25 жилийн хорих ял оноосон. Шинэ нөхцөл байдал үүссэний улмаас 20-25 жилийн хорих ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргахаар боллоо. Тэднийг өнөөдөр Хорих 401 дүгээр ангиас суллах аж.
 
Энэ талаар Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгээс тодруулахад “Хань минь өнөөдөр батлан даалтад гарахаар боллоо. Итгэж чадахгүй баяртай явна. Бидний төлөө зүтгэсэн бүх хүнд талархлаа. Бид прокурорын дүгнэлтээ аваад хорих анги руу шууд явна.  Манай ах, дүү нар цугларч байгаа. Миний талийгаач охин ямар их баярлаж байгаа бол гэж бодохоос тогтож чадахгүй байна” хэмээлээ.

Эхнэртээ өмсүүлэх шинэ хувцас аваад, дэлгүүрт бөөн баяр явж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 17:56:52
    Ангууч: Сайхан мэдээ бана
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 17:56:27
    Агуугххххгм: Үнхээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-14 17:56:26
    Агуугххххгм: Үнхээ
Шинэ мэдээ