Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Хүүгээ гаргаж авах гээд маш их баярлаж байна

2021-05-14,   507

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр 20 жилийн ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хаалттай хэлэлцлээ. Улсын дээд шүүхээс бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан.
 
Яг одоо Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг  461 дүгээр ангиас суллах гэж байна. Хорих ангийн гэр бүлийнхэн нь очсон байна. 
 
Энэ үеэр Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа "Миний хүүг хэлмэгдүүлээд зургаа долоон жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд эх хүний баригдсан өдрөөс нь эхэлж хөөцөлдсөн. Хүүгээ гаргаж авах гээд маш их баярлаж байна. Сайхан хүмүүс шударга үнэний явж байгаад маш их баярлаж байна. ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид маш их баярлаж байна. Миний хүү Чимгээ хоёрын төлөө явсанд үнэхээр үнэхээр баярлаж байна. Сэтгүүлч дүү нартаа баярлалаа" гэсэн гэлээ.

Б.Содномдаржаагийн ээж Б.Жавзмаа: Хүүгээ гаргаж авах гээд маш их баярлаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ