Цагдаагийн алба хаагчийг зодож, гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна

2021-05-17,   267

 
 
 
 
Ховд аймгийн Буянт суманд постонд үүрэг гүйцэтгэж байсан олон нийтийн цагдааг зодсон хэрэг энэ сарын 13-ны өдөр гарчээ. Тодруулбал, тус аймгийн Ховд сумын Улаанбураа багт оршин суух хаягтай 18 настай эрэгтэй А нь тус сумын Норжинхайрхан багийн олон нийтийн цагдаа 25 настай эрэгтэй Ү-ын тавьсан шаардлагыг эсэргүүцэж, толгойн тус газарт нь удаа дараа цохиж, гэмтэл учруулсан байна. Гэмтсэн алба хаагчийн биеийн байдал хэвийн, эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд хэргийг Ховд аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ажээ. 
 

Цагдаагийн алба хаагчийг зодож, гэмтэл учруулсан хэргийг шалгаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ