Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ

2021-05-17,   746

Энэ сарын 16-нд буюу өчигдөр Булган аймагт хүн амины онц ноцтой хэрэг гарсан байна.  Цагдаагийн байгууллагад өчигдөр өглөөний 04.55 цагт  “Арвай зоогийн газрын орчимд манай аав ээжийг хутгалчихлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. 
 
Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиход тус сумын .. тоотод оршин суух 36 настай эмэгтэй Б-г тус сумын ...тоотод суух, 41 настай эрэгтэй Ү нь зүүн гар, хэвлий, цээжин тус газарт нийт 13 удаа хутгалж, амь насыг нь хохироосон байжээ. 
 
Эх сурвалжийн мэдээллээр тухайн гэр бүлд өнгөрсөн оны аравдугаар сард шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, албан ёсоор салсан байжээ. 
 
Хэргийг Булган аймгийн цагдаагийн  хэлтэст шалгаж байна. 
 
 

Салсан эхнэрээ 13 удаа хутгалж, амийг нь хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ