“Веросел” вакцин тариулаад дөрөв хонож байсан иргэн гэнэт нас баржээ

2021-05-17,   404

 БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакцин тариулаад дөрөв хонож байсан иргэн гэнэт нас баржээ. Энэхүү харамсалтай хэрэг Завхан аймгийн Завханмандал суманд болсон байна. 
 
Тодруулбал, 46 настай иргэн А сумандаа энэ сарын 10-нд БНХАУ-ын “Синофарм “үйлдвэрийн “Веросел” вакцин тариулсан иргэн иргэн нас баржээ. 
 
Энэ талаар Ergelt.mn мэдээллийн сайтад талийгаачийн эхнэр Б ярилцлага өгөхдөө "Бид 20 гаруй жил амьдрахдаа хань минь нэг ч удаа эмнэлэг орж, тариа тариулж үзээгүй. Толгой нь ч өвдөж байгаагүй.    Нас бардаг өдрийнхөө өглөө “Миний цээжин хэсэг дэлбэрэх гэж байгаа юм шиг санагдаад, байж сууж чадахгүй байна” гэсэн. Гэнэтхэн ямааны гэдэс дэрлээд унаад өгсөн. Гэр дотор ямаа самнаж байсан болохоор агааргүйдсэн байх гээд гэрээс өргөөд гаргасан. Гаргаад, массаж хийсэн боловч амьсгал хураачихсан байсан. Эмч нар “Уушги нь өөрчлөлт орсон байна” гэж хэлнэ лээ. Эрүүл байсан хань минь вакцин хийлгээд л нас барчихлаа" гэжээ

“Веросел” вакцин тариулаад дөрөв хонож байсан иргэн гэнэт нас баржээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ