Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйхаар боллоо

2021-05-17,   548

Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох иргэний хэргийн шүүх хурал боллоо. 
 
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэг өөрийн нийгмийн сүлжээндээ "Шүүх эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй шийдлээ. Хоёр жил маргасан бидний маргааныг ХУД-ийн анхан шатны шүүхийн гурван шүүгч дэнслэв. Миний гаргасан хоёр хүсэлт, Ц.Гарамжавын гаргасан хоёр хүсэлтийг тус бүрт нь хангаж шийдлээ. Өөрөөр хэлбэл Ц.Гарамжав бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйхаар боллоо" хэмээн бичжээ. 

Н.Өнөрцэцэг: Ц.Гарамжав бид хоёр нэг нэгнээсээ уучлалт гуйхаар боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд sensatsi.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ